Хосууд яагаад хоорондоо ойлголцдогүй вэ?

young Couple not talking after  fight  in living room

Тэр чиний хошин зан, дургүй хүргэдэг зүйлс, сэрэл чинь хөдөлсөн үедээ гаргадаг чимээг чинь хүртэл мэддэг. Ер нь л чиний тухай бүхнийг гарын таван хуруу шигээ андахгүй болсон байдаг. Ингээд бодохоор найз залуутайгаа дэлгүүрт таарсан танихгүй эрээс ч амархан харилцчихмаар юм шиг байгаа биз? Гэвч үгүй гэнэ. Дотно байх тусам бие биетэйгээ ярилцаж, харилцан ойлголцоход хэцүү байдаг аж.

Байж боломгүй юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл, ухаж бодоод үз. Үнэн гэдэг нь аяндаа л харагдана. Хөдөөний хүнд зам заах хэрэгтэй боллоо гэж төсөөл дөө. Ингэхийн тулд маш тодорхой тайлбарлаж байж л ойлгуулна. Харин найз залуудаа зам зааж байгаа бол, “Яагаав дээ. Дээр хоёулангийн хоол идсэн газраас 2 буудал өнгөрөөд байгаа” гэж хэлнэ. Чиний юу яриад байгааг ойлгож байгаа л бол ямар нэг төсөөлөл орж ирэх нь гарцаагүй. Гэхдээ тэр төөрөлдөж, хотын нөгөө захад байсан хоолны газрын тухай бодож байж ч магадгүй.

Судлаачид үүнийг харилцааныташуурал гэж нэрлэдэг. Хүмүүс дотно байх тусмаа бие биенийгээ ойлгоно гэж төсөөлөөд яриагаа товчлон, хагас дутуу ярьдаг. Мэдээж хэрэг, найз залуутайгаа тогтмол ярилцдагаас болоод үл ойлголцол улам л ихэсч, харилцаанд ан цав суудаг.

Хосууд харилцааны гурван том алдаа гаргадаг гэнэ. Энэ гурав дээр л ажиллаж чадвал харилцаагаа бат бэх болгох нь асуудал биш гэж уг судалгааг хийсэн эрдэмтэн Савицки хэлж байна. Хайр дурлалаа халуухан хэвээр нь хадгалмаар байна уу. Тэгвэл дараах алдаануудыг сайн тогтоогоод авчих. Тэгээд өөртөө эерэгээр хэрэгжүүлээрэй.

АЛДАА 1

КОДООР ЯРИХ НЬ ҮЛ ОЙЛГОЦОЛД ХҮРГЭДЭГ

Савицки судалгаагаа хийж эхлэхдээ хамгийн түрүүнд нэг зүйлийг анзаарчээ. Тэр уг нь хүмүүс хамтрагчтайгаа харилцахдаа зөв, буруу ярьж байгаа нь огт хамаагүй, учир нь тэдний юу хэлээд байгааг хамтрагч нь ойлгодог гэдэгт итгэлтэй байжээ. Тэгээд энэ бодлоо баталгаажуулахын тулд судалгаа хийхээр шийдсэн байна.

Тэр эмэгтэйчүүдээр найз залуу, болон танихгүй хүмүүст “Энд халуун байна аа” гэж хэлүүлжээ. Энэ үгийг нэг бол өрөөний хэм халуун байна эсвэл халуухан байгаа тул яахад ч бэлэн байна гэж ойлгож болно. Гэтэл судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн найз залуус хайртынхаа хэлсэн үгний утгыг яг л танихгүй хүнтэй адил буруугаар ойлгожээ.

Судалгааны нээлтийг дэлгэрэнгүй тайлбарлая. Найз залуу чинь найзуудтайгаа гарах гэлээ. Энэ үед нь чи хэзээ ирэхийг нь асуулаа гэж бодъё. Тэр “Нэг их оройтохгүй ээ” гэж хэлсэн мөртлөө бараг шөнө дунд болж байхад таг чиг хэвээр байвал мэдээж санаа чинь зовно.

Эсвэл бүр дэлбэртлээ уурлана. Эцсийн эцэст энэ нь буруу ойлголтоос л үүдсэн хэрэг. Түүний хувьд дөнгөж шөнө дунд өнгөрөөгөөд орж ирэх нь эрт.

Харин чиний хувьд эсрэгээрээ. Тэр чамд 01.00 цагаас өмнө ирнэ гээд хэлчихсэн бол хэн хэн чинь санаа зовох хэрэггүй бүх зүйл тодорхой байх байсан.

Гэвч тэр бүрхэг зүйл хэлснээс л хамаг асуудал үүсч байгаа юм. “Хүмүүс харилцаандаа тодорхой бус байснаас хэрүүл маргаан эхэлдэг” гэж сэтгэл зүйчид хэлж байна. Үүнийг засах арга бол маш амархан, ердөо л бүрхэг хэлийг нь анхааралтай сонсох.

Найз залуу чинь буруугаар ойлгогдож магадгүй тодорхой бус зүйл ярих тоолонд нь тодруулж асууж бай. Тэгэхээр, дээр дурдсан жишээг авбал, найз залуу чинь оройтохгүй ээ гэсэн бол ерөнхийд нь ойлгох хэрэгтэй. Найз залуугаасаа тодорхой хариулт сонсохын тулд тодорхой асуултууд асууж эхлэхэд аяндаа тодорхой ярьж эхэлнэ. Бас өөрийнхөө төлөвлөгөөний талаар ч гэсэн тодорхой хэлж бай.

Амралтын өдрүүдээрээ амрахыг хүсч байгаа бол зүгээр л “Сайхан амармаар байна” гэж хэлэхийн оронд, “Өнөөдөр гэртээ байж, хоол захиалж идмээр байна” гэж хэл. Тов тодорхой ярилцах тусам, бие биенээ илүү ойлгоно.

АЛДАА 2

НЭГ ТАРХИАР СЭТГЭДЭГ ГЭЖ БОДОХ НЬ ТОМ ЭНДҮҮРЭЛ

Судалгаагаар илэрсэн хосуудын харилцааны бас алдаа бол нөгөөгөө өөртэйгөө ижил зүйл боддог гэж эндүүрэх. Үүнд тодорхой нэр томъёо хүртэл байдаг. Тэр нь бие бусад нэгтгэл. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнтэй хамт хэсэг хугацаанд амьдарсны дараа, түүний тухай сайн мэддэг болсон, тиймээс адилхан сэтгэдэг гэж таамаглаж эхэлдэг. Гэвч судалгаагаар чиний бодсон шиг байнга адилхан сэтгэдэггүйгээс болоод бүх зүйл орвонгоороо эргэдэг.

Нууцлаг байдал хэрхэн үүсдэгийг нэг жишээгээр харуулъя. Өнгөрсөн өдрүүдэд энгийн үеэсээ их эрүүл бус хоол хүнс их хэрэглэж, энэ байдалдаа сэтгэл санаа чинь тавгүй байлаа гэж бодъё. Гэтэл оройн хоолны үеэр найз залуу, нөхөр чинь “Миний хайр өглөө фитнессдээ явсан уу ?” гэж асуулаа. Угаасаа эмзэглэж байсан зүйлийг чинь хэлэнгүүг чамд юу бодогдох нь тодорой. Шууд л өөрийгөө таргалсанд тооцож “ Тэр намайг фитнесст явах болсон гэж хэлж байна” гэсэн бодолд эзлүүлнэ. Яг үнэндээ, тэр өөрийнх нь явдаг фитнесст байрлуулсан дасгалын шинэхэн төхөөрөмж чиний явдаг фитнесст байгаа эсэхийг л мэдэх гэсэн хэрэг. Бас нэг түгээмэл тохиолдол байдаг. Өмнө нь ярьж байсан юмны талаар хэлсэн зүйл чинь гэнэт бухимдал үүсгэх тохиолдол бий. Хуримын өдрөө товлох гэтэл залуугийн чинь идэвхгүй үлбэгэр байдал дургүйг чинь хүргэсэн байлаа гэж төсөөлье.

Энэ асуудлаас болж та хоёр мэдээж маргалдана. Асуудлыг шийдвэрлэсэн ч гэсэн хэдэн сарын дараа чи түүнээс Баасан гарагийн орой юу хиймээр байгааг нь асууна. Чи зүгээр л асуусан байтал тэр гэнэт уурлана. Өмнөх шүүмжлэлийг чинь санасан учраас л тэр. Тэгэхээр байдлыг ингэж хурцатгахгүйн тулд, хүний тархийг уншигчийн дүр эсгэх хэрэгтэй болсон үедээ зүгээр л аятайхан учрыг нь асууж бай. “Чи яагаад асуусан бэ? ” гэхэд л хэрүүл маргаанаас зайлсхийж болно шүү дээ. Дутагдлынх нь талаар хэзээ хөндсөнөө мэдэхэд хэцүү тул буруутаад ирвэл өөрийгөө нэг их өмөөрөх гэж яарсны хэрэггүй. Хосууд хэзээ нэгэн цагт бие биенийгээ гомдоох зүйл хэлдэг. Бүх хосод л байдаг асуудал. Гэвч, эрүүл харилцаанд байгаа хосууд асуудлыг хэрүүл болохоос нь өмнө дарж чаддаг. Найз залуугаасаа нохойгоо салхилуулсан эсэхийг нь асуухад уцаарлаж эхэлбэл, хамтдаа гарч салхилуулахыг гуй. Ингэвэл тэр “Намайг түрэмгийлж, доромжлох гээгүй юм байна” гэж бодно.

АЛДАА3

БИЕИЙН ХЭЛЭЭ МАРТАХ НЬ ХАРИЛЦААНЫ БАС НЭГ ДАЙСАН

Савицки судалгаанд оролцогчдоосоо бие бие рүүгээ нуруугаа харуулан зогсохыг хүсжээ. Ингэснээр тэд зөвхөн аман харилцааагаар л ойлголцох боломжтой. Гэтэл, жинхэнэ амьдрал дээр бид хамтрагчаа буруу, зөвөөр ойлгохын тулд нүдний харц, гарын хөдөлгөөн, нүүрний хувирал зэргийг нь хардаг. Энэ судалгааны явцад, харилцаанд биеийн хэл болон аман яриа хоёр маш чухал болох нь тодорхой болсон. Бие, амаараа холилдсон дохио гаргах нь хосуудын хувьд маш том гэмт хэрэг.

Яагаад гэж үү? Учир нь, та хоёр хэт дотно болохоороо хөдөлгөөндөө хайнга хандаж эхэлдэг (түүнийг юм ярьж байхад нь аягаа угаахаар эргэж харах гэх мэт…). Ингээд л харилцаанд асуудал үүсдэг. Найз залуудаа гэртээ жаахан цэвэрхэн байя гэж хэллээ гэж бодъё. Нам тайван ярьж байгаа ч гэсэн ташаагаа тулчихсан, өрөөгөө тойруудан харж байгаа бол өөрийг нь зэмлэж байна гэж ойлгоно. Яагаад гэвэл чи “Чи асуудалд орлоо шүү” гэсэн дохио илгээж байна.

Харин, ташаанаасаа гараа буулгаад, тайван гэгч яривал, зэмлэл биш харилцан ярилцах гэж байна гэдгийг чинь ойлгоно. Төөрөлдүүлэхгүйн тулд, биеийн хэлээ, аман яриатайгаа нэгтгэ. Найз залуугаараа ажил дээрх асуудал, гэр бүлийн драмыг нь яриулахын тулд ярьж байхдаа анхаарлаа сайтар хандуул. Эрчүүд маш дотно санагдсаны дараа л сэтгэл санаагаа нээдэг. Тэдний хаа нэг эвтэйхэн газар нь гараа хүргэ. Ингэх залууст илүү дотно сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, найз залуу чинь ч гэсэн чамтай биеийн хэлээр харилцаж байна гэсэн үг. Заримдаа амаараа хэлснээ биеэрээ илэрхийлэх нь олонтаа байдаг. Тэр дохионуудад нь итгэдэг бол та хоёр хүчтэй холбоо үүсгэж чадна.


URL:

Сэтгэгдэл бичих