АН Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт дахин оролцохгүй

712-15679989601УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат нар Төрийн Ордонд мэдээлэл хийж, УИХ дахь АН-ын зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа.

Тэд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр МАН-ынхан парламентын засаглалыг бэхжүүлэх бүх заалтаа унагасан гэж үзэж буй тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө татаж авч буй бөгөөд дахин уг хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ зарласан юм.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих