В.Путиний айлчлалыг гаднын хэвлэлүүд ингэж дүгнэв

712-1567735748OTGO6918ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлалыг хоёр орны төдийгүй гадаадын хэвлэлүүд онцолжээ.

ОХУ МОНГОЛ УЛСТАЙ МӨНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Европын Эрх чөлөө радио: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай найрамдал, стратегийн түншлэлийн тухай байнгын гэрээ байгуулжээ. Энэхүү баримт бичиг нь 1993 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд үндэслэсэн бөгөөд хугацаа дуусах хугацаа заагаагүйгээрээ онцлогтой. Ерөнхийлөгч В.Путин “Энэхүү гэрээ нь манай хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэнэ” хэмээсэн.В.Путин тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн арми Халхын голд Японы цэргүүдийг ялсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцжээ. Талууд 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурснаас дэд бүтцийн төслүүдэд Кремль ихээхэн анхаарал хандуулах төлөвтэй байна. “Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар” төмөр зам хувь нийлүүлсэн компани. нь Монгол Улсын тээврийн чухал артери юм” гэдгийг В.Путин онцлоод “Орос, Монголын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй бөгөөд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спортын салбарыг хамарч байна” гэв.
Кремлийн мэдэгдсэнээр, өнгөрсөн онд Орос, Монголын хоёр талын худалдаа өмнөх оноос 21 хувиар өсч, 1.65 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн Оросын их, дээд сургуульд жил бүр 500 оюутан бүтэн тэтгэлгээр суралцдаг нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг илтгэж байгаа юм. Дашрамд дурдахад, В.Путин 2000 оны арваннэгдүгээр сар, 2014 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилж байжээ.
В.ПУТИН МОНГОЛД ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭ АМЛАВ
Channelnewsasia сайт: Далайд гарцгүй Монгол Улс Бээжингээс хараат байдлаа багасгахыг хичээж байна. Үүний илрэл бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний энэ долоо хоногт хийсэн айлчлал юм. Тэрбээр Монголын шинэ дэд бүтцийг санхүүжүүлж, туслахаа амлажээ. Монгол Улс нь Орос, Хятад улсын хооронд стратегийн ач холбогдолтой байрлалд оршдог бөгөөд эдийн засаг нь Хятадад нийлүүлдэг ашигт малтмалын экспортоос хамаардаг. Гэхдээ Монголын эрх баригчид Азийн бусад оронд экспорт хийх арга зам хайж байсан бөгөөд Оросын Ерөнхийлөгчийн өнгөрсөн мягмар гарагт хийсэн айлчлал нь харилцаа холбоог бэхжүүлэх гол боломж гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, В.Путин нар Монгол Улсын, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хамтарсан хөрөнгө оруулалтын сан зэрэг хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. “Оросын ард түмэн нацистуудын эсрэг тулалдаж байсан үед Монгол Улс тусалсан. Монголчуудын тусламж, дэмжлэгийг бид хэзээ ч мартахгүй” гэж В.Путин хэлсэн байна. Тэрбээр 1939 онд Монгол, Оросын цэргүүд Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаанд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон.
Оросын тал тулааны ойд зориулж 100 тэрбум рублийн (1.5 тэрбум ам.доллар) зээл олгосныг Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрсний болон ашигт малтмалын экспортоо тэлэх зорилгоор Хятадын хил хүртэл шинэ төмөр зам барихад тусламжаа ашиглахаар төлөвлөж байгаа аж. Мөн Монгол Улс байгалийн баялгаа Оросоор дамжуулан экспортлох зорилгоор Оросын боомтод терминал байгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн В.Путиний айлчлал нь Азийн орнуудад хүрээгээ тэлж буй Хятадын нөлөөллийг бууруулах зорилготой юм.
МОНГОЛ, ОХУ СТРАТЕГИЙН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛЭЭ  ӨРГҮҮЛЖ  БАЙНА
Синьхуа агентлаг: Монгол, Оросын тал найрсаг харилцааны талаар мөнхийн гэрээ байгуулж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Хоёр хөршийн харилцааг өргөжүүлэх шинэ гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гарын үсэг зуржээ. “ОХУ-ын, Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ түвшинд хүрсэн” гэж Х.Баттулга В.Путинтэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн. Тэрбээр Монгол, Оросын харилцаа холбоо дээд түвшний харилцан итгэлцэл нь нийтлэг хүсэл эрмэлзлэлд суурилсныг онцолсон юм. Харин Ерөнхийлөгч В.Путин “Шинэ гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэх сайхан боломж. Хоёр улсын худалдааг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр орны худалдааны эргэлт  2018 оныхоос 21 хувиар, 2019 оны эхний долоон сард 12 хувиар өссөн байна. Мөн энэ үеэр хоёр орон эдийн засаг, худалдаа, батлан хамгаалахтай холбоотой бусад хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
ОРОС, МОНГОЛЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ
Globalresearch: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр өдрийн айлчлал хийлээ. Айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай харилцан найрамдалт байдал, өргөн цар хүрээтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Энэхүү шинэ гэрээ нь дэд бүтцийн хамтын ажиллагаанд тодорхой анхаарал хандуулахаас гадна эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлийг багтаасан болно. Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэгийн санаачилгад Хойд Солонгос, БНСУ, Хятад, Япон, Орос, Монгол Улс багтдаг. Энэ нь худалдаа, эрчим хүч, хамтын ажиллагаа, зарим аюулгүй байдпыг багтаасан стратегийн түншлэл болж, хөгжиж магадгүй гэж найдаж байна. Жүдогийн спортоор холбогдсон Ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нарын хувийн харилцаа нь энэхүү гэрээнд хүрэх замналын эхлэл болжээ. Г эсэн хэдий ч Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, Орос, Хятад улс хоорондын харилцааг тодорхойлохын тулд газарзүй, хүн ам, эдийн засгийн үндэслэлийг авч үзэх хэрэгтэй.
Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ 18, хүн амын тоогоороо 134 дүгээрт эрэмбэлэгддэг. Монгол Улс нь ашигт малтмалын чухал ордуудтай бөгөөд хамгийн алдартай нь зэс, алт, нүүрс юм. Ашигт малтмал нь нийт экспортын 80 хувийг эзэлдэг. Эдгээр баримтыг нэгтгэж үзвэл, Монгол гео стратегийн түгшүүрт байнга өртөмтгий улс юм. Гэхдээ Монгол, ОХУ, БНХАУ-ын талаас прагматик, зөрчилдөөнгүй гео-улс төрийн менежментийн жишээ гэдгийг дурдах хэрэгтэй.
ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН ХӨРӨНГӨ ОРУҮЛАЛТЫН САНГ БАЙГУУЛЛАА
Silkroadbriefing: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын төмөр замын транзит сүлжээг шинэчлэн, дамжин өнгөрөх потенциалыг хөгжүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрбээр Владивостокт болж буй Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын өмнөхөн Улаанбаатарт зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзжээ. В.Путин “Хоёр талын хамтын ажиллагааны үеэр бид тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, Монгол Улсын транзит боломжийн талаар илүү анхаарч байна. Энэ зорилгоор Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна” гэжээ. Энэ.нь цаашлаад Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх өөр бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа юм. Австралийн “Аспайр Майнинг” компани нь Транс-Монголын гол шугамыг давж, Овоотын нүүрсний томоохон олборлолт явуулж байна. Монгол Улсын эх үүсвэртэй ачааны 66.4 хувийг хөнгөлөлттэй үнээр ОХУ-аар тээвэрлэх боломж олгосон. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих