М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорино

5915

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д Тайланд улсын Паттая хотноо болно. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорино.

ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. “Tokyo~2020″ олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпийн зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан ахлаж явсан байна.

Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Олимпоос олимпийн хоорондох мөчлөгийн тооцож үзвэл 2020, 2024, 2028 оны олимпод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрээр Риогийн олимпод шагналт байранд орсон юм.

Тайланд улсад Хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил Бангкок хотноо Г.Ануужин , Э.Билэгсайхан нар дэлхийн цомын хошой аварга болж байжээ.

Assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих