Тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг мэдүүлгээсээ буцсан тул дарамталж эхэлсэн гэв
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэдний гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын 12-нд болсон ч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Энэ хэрэгт гэрчээр Ц.Амгаланбаатар, Б.Булган нар оролцсон. Тэгвэл Ц.Амгаланбаатарыг мэдүүлгээсээ буцсан гэх шалтгаанаар хууль, хяналтынхан дарамталж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад “Ц.Амгаланбаатарыг мэдүүлгээс буцсанаас хойш шүүхийн шийдвэр, тагнуулын ажилтнууд дарамталж эхэлсэн. Тэд түүнд хоолыг нь хүртэл өгөхгүй дарамталж байна гэх мэдээлэл бий. Удахгүй очиж уулзана. Мөн дараа, дараагийн эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгохоор ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
https://paparatsi.mn/oyo
URL: