Н.Мөнх-Оргил дээд шүүхэд гомдол гаргажээ
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, хэргийн ул мөрөө баллахын тулд онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд гомдол гаргажээ. Дээд шүүх түүний гомдлыг өмнө нь хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Н.Мөнх-Оргилыг хоёр дахь удаагаа шүүж, дахин цаазын ял оноосон. Шат, шатны шүүхээс хоёр дахь удаагаа цаазын ял сонссон ч давж заалдсаар байгаа юм. Тэрбээр “Би гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдүүлж байна” хэмээн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан байна. Тэрбээр хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэнэ. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчирхийлсэн гэм буруутай гэж үзэж байгаа.
URL: