Сурагч осолд орвол сургуулийн захирал хариуцлага хүлээнэ
“2019-2020 оны хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд тус арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй камеруудыг сайжруулах талаар сургуулийн захиргаанд мэдэгджээ. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж өгч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан залууст зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах ажлуудыг хийх аж.
Эрүүлжүүлэгдсэн оюутнуудыг сургуулийн захиргаанд нь мэдэгдэнэ
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихэсдэг. Өнгөрсөн жил нийт 44 мянган дуудлага бүртгэгдсэнээс 1200 гаруй нь гэмт хэрэг, түүний 517 хулгай бөгөөд 84 нь халаасны хулгай байсан. Мөн 17 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн автобуснуудын хяналтын камерын үйл ажиллагааг “Улаанбаатар смарт” компанитай хамтран камер ашиглалтыг сайжруулснаар халаасны хулгай буурч байгаа.
Мөн жилийн энэ үед оюутнууц бар, цэнгээний газраар үйлчлүүлэх, гэмт хэрэгт холбогдогч хохирогч болох нь ихэсдэгээс гадна эрүүлжүүлэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдсэн. Тэднийг их, дээд сургуулийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж арга хэмжээ авч ажилласан. Хөдөө орон нутгийн оюуган сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их. Иймд орой үдшийн цагаар харанхуй газраар ганцаараа явахгүй байхыг зөвлөе. 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарсан тул архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН, байгууллагууцад тавих хяналтыг эрчимжүүлж ажиллана” гэлээ.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс сургуулийн орчинд, сургууль явах, харих заМдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, 8сЬоо1 роИсе ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллах аж. Мөн хичээл эхлэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 175 цахим тоглоомын газар идэвхждэг аж. Үүнд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөрчил илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллана гэдгийг онцолж байлаа. Өнгөрсөн хичээлийн жилд 21 газар насанд хүрээгүй хүүхдийг хонон өнжин тоглуулсан тохиолдол илэрсэн байна. Үүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн ажээ.
Эцэг эхчүүд хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасна
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 20-ны хооронд гарсан. Жил бүрийн зургадугаар сар, наймаас есдүгээр сарын хооронд хүүхэд зам тээврийн осолд маш их өртдөг. Хохирсон хүүхдүүдийн 80 хувь нь харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байсан бол зорчигч хүүхдүүдийн 92 хувь нь буруу тээвэрлэснээс гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.
БСШУСЯ, ЕБС болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан 25 заалттай гэрээг цагдаагийн байгууллагатай хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Тухайн сургуулийн захирал ч мөн ажлаас халагдах хүртэлх хүүхдийн аюулгүй байдлын төлөө ийм гэрээ хийгдсэн. Цагдаагийн байгууллага үүнд хяналтаа тавьж ажиллана. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай, хариуцлага тооцдог болж байгаа” гэсэн юм.
Мөн бага насны хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэх нь хулгай дээрмийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул эцэг эхчүүд бага насны хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
URL: