Хууль бусаар тэсэлгээ хийгээд амь насаа алджээ
Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн “Завгийн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ хууль бусаар ашигт малтмал олборлогч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн У /30 настай, эрэгтэй/ 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсэлгээний бодис авч ороод бодис тэсэрсний улмаас нас баржээ.
Ослын тухай дуудлагыг 2019.08.26-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байна.
URL: