АНД Ш.САЙХАНСАМБУУГААС Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГАД ДУРСГАВ
Та харж байгаа зүйлдээ эргэлзэх хэрэггүй. Энэ эрхмийг “Нарантуулын” Ш.Сайхан самбуу гэдгийг зөв танилаа. Чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар тэр бээр алжаалаа түрхэн зуур тайлж байна. Гандангийн дэнжид дэг гүйтэж өнгөрүүлсэн багын явдлаа сана галзсан уу, жигтэй ихээр “сахилга алдаж” байхад нь манай дуран түүний зүггүй нэгэн агшныг Төрийн ордон дахь УИХ-ын чуулганы танхимын үүдний өрөөнд ийн олзоллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ажлын цаг хэтрүүлж, сунайтал хуралдсан. Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийдэхийн тулд гишүүд баасан гаригийн үдшийн хэмнэлээ өөрчилсөн нь энэ. Ш.Сайхансамбуу гишүүн яг энэ үйлдлийг хийхээсээ өмнө бүжиглэсэн юм. Тэр яг майга баавгай зөгий үргээж байгаа аятай харагдсан ч гар хөл, нуруу ууцныхаа чилээг гарган бүжиглэсээр байв. Гэтэл Б.БатЭрдэнэ гишүүнд намын нөхрийнх нь бүжих таалагдав бололтой, гар утсаараа бичлэг хийж эхэллээ. Хариуд нь мань “майга” хоёр гараараа ийм л хариу үзүүлэв шүү. Энэ зургийн ард “Анд Ш.Сайхансамбуугаас Б.Бат-Эрдэнэ аваргадаа дурсгав. Чуулганы гонх. 2012.01.27” хэмээгээд гарын үсгээ дурайлган дурсгах биз ээ.
URL: