Мбаппе гэмтлийн улмаас дөрвөн долоо хоногийн турш тоглохгүй

mbappeПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе Францын аварга шалгаруулах тэмцээний удахгүй болох тоглолтод оролцохгүй.

Довтлогч лигийн 3-р тойрогт “Тулуза”-гийн эсрэг хийсэн тоглолтын хоёрдугаар үеийн дундуур (4: 0) бэртэж, талбайг орхисон. Эх сурвалжийн мэдээлснээр франц залуу гуяны булчингийн урагдалтай гэсэн оноштой байжээ. Ийнхүү 20 настай хөлбөмбөгчин дөрөв орчим долоо хоногийг тоглохгүй алдах болно.

“Тулуза”-тай хийсэн тоглолт Mbappe-ийн хувьд Францын аварга шалгаруулах тэмцээний 100 дахь тоглолт нь болсон гэж өмнө нь мэдээлсэн.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих