Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянд нэгдэж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэе
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал оноштойгоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Бөөрний дутагдал нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа. Тиймээс Солонгос улсад яарлатай мэс засалд орох шаардлагатай байгаа бөгөөд сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхлээд буй.
Бөөр солиулах мэс ажилбарт ороход түүнд 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүссэн. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471
URL: