МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ
Газ, грилл, утагч, ариун цэврийн өрөө болон усны банк бүхий явуулын хүнсний танк оруулж ирсэн иргэнийг МХЕГ-аас үйл ажиллагаа эрхлүүлэхгүй байгаа, хүнсний танкыг нь журамласан гэсэн мэдээ сошиал орчинд гарчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тус мэдээлэлд бичигдсэн үйл ажиллагааны зөвшөөрлийг олгодоггүй ба бусдын эд хөрөнгийг журамлах эрх зүйн үндэс байдаггүй. МХЕГ-ын хяналт шалгалтын мэдээллийн сангаас шүүн үзэхэд хүнсний танкаар явуулын үйлчилгээ үзүүлсэн иргэн шалгагдсан тохиолдол байхгүй байна. Тухайн мэдээллийг анх сошиал орчинд оруулсан иргэнтэй холбогдоход хүнсний танкны эзэн хэн болохыг хэлэхийг хүсээгүй ба мэдээлэлдээ ашигласан зураг нь интернэтээс татаж авсан зураг гэсэн хариу өгсөн юм. Иймд аливаа мэдээлэлд ул суурьтай хандаж, нягтлагдаагүй мэдээллийг түгээхгүй байхад анхаарна уу. Явуулын үйлчилгээтэй хоолны газрыг ажиллуулахад “Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг” Техникийн ерөнхий шаардлага MNS 6192:2010 стандартын шаардлага хангасан хөдөлгөөнт байгууламжтай байх ба харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс байршил тогтоосон цэгийн зөвшөөрлийг авдаг. Ингэсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийн Мэргэжлийн хяналтын байгууллагад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мэдээллийг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүртгэлд хамруулснаар үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болдог.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Не поняла как это так?