Путин: Хүсэхгүй байгаа бол ОХУ Европын Зөвлөлд орох гэж зүтгэхгүй

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaД.ЭНХЭЭ

ОХУ Европын зөвлөл харилцан бие биедээ илэн далангүй нээлттэй хандаж, үүсч байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэж байх хэрэгтэй хэмээн Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистётэй хийсэн хэлэлцээрийн дараа лхагва гариг /2019.08.21/-т болсон хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Путин мэдэгдэв. Тэрээр мөн хэрвээ Европын зөвлөл хүсэн хүлээхгүй байгаа бол ОХУ тийшээ орох гэж зүтгэхгүй хэмээн нэмж хэлжээ.

-Бид бие биедээ илэн далангүй хандаж, манай улс орнуудад болж байгаа бүхнийг бодитой үнэлж, үүсч байгаа асуудлуудын шийдлийг хамтдаа эрж хайх ёстой байна  хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч онцолсон байна.

-Европын зөвлөлийн ажлын хувьд гэвэл биднийг тэнд байгаасай гэж хүсэхгүй байгаа бол бид тийшээ орох гэж зүтгэхгүй. Гэхдээ тийм тохиолдолд та бүхний чин сэтгэлээсээ санаа зовниж байгаа тэдгээр хүмүүс хүний эрхийн асуудлаарх Европын шүүхэд хандаж чадахгүй хэмээн тэр нэмж хэлэв.

Европын зөвлөлийн ажилд ОХУ үргэлжлүүлэн оролцох явдал чухал хэмээн үзэж байгаагаа Ниинистё мөн мэдэгдэв.

Зургадугаар сараас ОХУ Европын зөвлөлийн ажилд бүрэн дүүрэн оролцож байна. Асуудлыг шийдвэрлэхэд Финлянд улс ч мөн дэмжлэг үзүүлсэн. Хүний эрхийн европын тогтолцоонд ОХУ үлдэж оролцох явдал туйлын чухал хэмээн Финляндын Ниинистё хэлсэн байна.

Украинд болсон үйл явдал, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэний улмаас ОХУ-ын төлөөлөгчид 2014 оны дөрөвдүгээр сараас Европын зөвлөлийн парламентын чуулганд санал өгөх, ажиглагчийн үйл ажиллагаанд оролцох, удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох эрхгүй болсон. 2019 оны зургадугаар сарын 26-нд Европын зөвлөлийн парламентын чуулганд оролцогчид “санал өгөх, чуулганд болон түүний байгууллагуудад төлөөлөлтэй байж үг хэлэх эрхийг зогсоох, эсвэл бүрэн эрхийг маргах, эсвэл дахин авч үзэх боломжгүй” гэсэн дүрмийн гурван гол хэм хэмжээг баталгаажуулсан заалт бүхий шийдвэрийг сайшаан баталсан юм. Дараа өдөр нь оросын төлөөлөгчдийн бүх бүрэн эрхийг ямар ч засваргүйгээр бүрэн хэмжээгээр нь баталгаажуулснаар ОХУ-ын парламентчид Европын зөвлөлийн парламентын чуулганы бүрэн дүүрэн үйл ажиллагаанд дахин оролцож эхэлсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих