Селфичин дарга аа, нөхрийнхөө компанитай гэрээ байгуулж төрийн ажил хиймээргүй байна
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхжаргалыг олон нийт “сельфичин” гэдгээр нь танидаг. Б.Мөнхжаргал орлогч төрийн ажил хийхдээ, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, нөхрийнхөө компанитай гэрээ байгуулан ажиллажээ.
Тодруулбал, “Зорилтот бүлгийн хүүхдийг зуслангийн эрхийн бичгээр шагнаж урамшуулах тухай” Засаг даргын захирамжийн хүрээнд 30 хүүхдийн зусланд амрах эрхийн бичгийн төлбөр 4.9 сая төгрөгийг “Ахоб” ХХК-ийн Сансар хүүхдийн зуслангийн дансанд шилжүүлсэн байна. “Ахоб” ХХК нь Б.Мөнхжаргал орлогч нөхөр Р.Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан компаниудын нэг юм.
Мөнгөн дүнгээс гадна анхаарал хандуулах том асуудал бол тэрбээр зуслангийнхаа газрын хэмжээг томруулан авахаар зэхэж байгаа аж. Тодруулбал, “Хүүхдийн зуслангийн аюулгүй хамгаалалтын бүсийг 500 метр байхаар тогтоож, тус бүсэд дахин газар олгохгүй байхыг даалгаснаас харахад, Б.Мөнхжаргал нь хувьдаа зуслантай байж газар тогтоох ажлын хэсгийг ахалсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж эзэх боломжийг нээж байгаа юм. Уг тогтоолоор өөрийн эзэмшлийн газрынхаа хэмжээг томруулах боломж бүрдэж байгаа юм.
Зариг.мн
URL: