Эмнэлэгт төрөхөөр очоод амьсгал хураасан эмэгтэйн дөрвөн хавирга нь хугарсан байжээ

a73048ab6189f48b9e0601df96e22898Өнгөрсөн тавдугаар сард “Өргөө” амаржих газар амаржихаар очсон 37  настай Ч гэх эмэгтэй эмнэлэгт ирээд удалгүй эндсэн хэрэг гарсан билээ.

Талийгаачийн шүүх шинжилгээний хариу гарсан бөгөөд түүнийг амьсгал хураагаагүй байхдаа дөрвөн хавирга нь хугарч, уушгины шокоос үүдэн нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Талийгаачийн ээж болон дүү нь энэ асуудлаар удаа дараа өргөдөл гомдол гаргаж байгаа хэдий ч Эрүүл мэндийн яамны зүгээс асуудлыг шүүхээр шийдүүлнэ үү гэсэн хариуг өгсөн байна. Тиймээс талийгаачийн ээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөдөл гаргаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн талийгаачид хиймэл амьсгаа хийх явцдаа зүүн талын дөрвөн хавиргыг хугалсан нь амь насаа алдахад хүргэсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачид кесар хагалгааг эрт хийх байсан гэсэн дүгнэлтийг гаргасан юм байна.

http://dorgio.mn/p/108614


URL:

Сэтгэгдэл бичих