Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй Тайм Констракшн компанийн барилга дээр 17 настай хүүхэд амиа алдав

08-3“Тайм констракшн” ХХК-ны захиалгаар “Титан таур констракшн” ХХК, “Ти Жи К” ХХК-иудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд баригдаж байгаа цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ны өдрийн 11.10 цагт осол гарсан байна.

%D0%AB%D0%91%D0%AB%D0%91%D0%AB%D0%91 Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй Тайм Констракшн компанийн барилга дээр 17 настай хүүхэд амиа алдав

Осолдогч “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед баригдаж буй “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ.

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна.

Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, “Титан таур констракшн” ХХК-иудад 2019 оны 5-р сард өгсөн.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Тайм констракшн” ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

https://updown.mn/94183.html


URL:

Сэтгэгдэл бичих