Явган зорчигч руу ус цацсан жолоочийг “Цахим замын цагдаа” хаягт мэдэгдээрэй

5586

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй Байдаг юм байна.

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.

Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгаж мэдээлж болох аж.

Мөн камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих