“Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн эх орноосоо урвав уу…
“Mongol HD”-ийн гэх тодотголтой Батка гэх залуу сошиал орчинд ихэд идэвхитэй нэгэн. “Гачуурт” Л.Чинбатын том охинтой суун, тэдний бизнес болоод телевизийн их ажилд нь гар бие оролцох болсон тэр хэвлэл мэдээллийн салбарын удирдлагуудын төлөөлөл гэх утгаар залуусыг зөв зүйлд уриалах ёстой. Гэтэл эсрэгээр эх орноо ад үзэж, эх орондоо ирэхгүй байхыг гадаадад суугаа Монголчуудад уриалж явна. Тэр хэлэхдээ “Гадаадад байгаа Монголчууддаа мэндчилж байна аа. Нэг юм аминчлан захья аа. Монголд ирээд ёстой хэрэггүй юм байна шүү. Энд ёстой бүх зүйл бүтэхгүй байна” гэх мэтчилэн бичжээ. Нийтийг соён гэгээрүүлэх нэгэн салбарт ажиллаж байж ийн эх орноосоо урвасантай адил зүйл хэлж байгаад олон нийт ихэд эгдүүцэж байна. Тэр чинээгээр ч сошиалд түүнийг дагагчид “unfollow” хийж эхэлжээ.
Папарацци
URL: