“Харанга “ хамтлагийн бөө нар хамтлагийнхаа ирээдүйг дааж явдаг

Урлагийн хүрээнд олон бөө төрсний хоёр нь “Харанга” хамтлагт тохиосон. Хийсэн бүтээснээрээ бусдаас онцгойрч, шилдгийн титмийг хүртэж, он удаан жил үзэгч фенүүдээ эрхгүй баярлуулж чадаж яваа Харангачууд Монголын рок попын хамтлаг дуучид дундаа олон бөөтэй гэдгээрээ ялгарчихна. С

үүлдээ бөө болсон хэд нь бие биедээ ч багш шавь бололцоод нэлээд шийдийг үзүүлэх шинжтэй байгаа. Хамтлагт олон бөө төрсний хэрэг юу билээ. Харангаас төрсөн хоёр бөө маань хамтлагийнхаа ирээдүй хойчийг даагаад, хэзээ тоглох, хаана хэрхэхээ бусдадаа зааж зааварлах болсоор нэлээд удаж байгаа.

Энэ талаарх мэдээлийг ч тус хамтлагийнхан өөрсдөө хүлээн зөвшөөрч, зарим нэг дэггүй гишүүдийг нь хүртэл томоожиход хүргэсэн. Харанга хамтлагийн алдарт бөө нараар хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, хөгжимчин Энхманлай нар тодроод удаж байна. Ийм сайхан бөө нараар хүрээлүүлсэн тус хамтлагийнхны ажил үйлс бүтэмжтэй байх нь гарцаагүй хэрэг.


URL:

Сэтгэгдэл бичих