Франц улс юу хүлээж байна вэ?

712-1566260057Vladimir_Putin_and_Emmanuel_Macron_(2017-05-29)_01ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Франц улсад айлчилж байна. Түүнийг ерөнхийлөгч Эммануэл Макрон урьсан юм. Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны хувьд энэ уулзалт нь түүнд  эх орондоо болон дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Тэрээр ерөнхийлөгч Владимир Путиныг  Цэнхэр эрэгт байдаг ерөнхийлөгчийн өргөө Бреганкон цайзад хүлээж авахаар төлөвлөөд байжээ. Эммануэл Макроны энэ уулзалтын талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн  Европ дахь хүрээлэнгийн улс төр судлаач Екатерина Нарочницкая “Спутник” агентлагт “Францын ерөнхийлөгчид энэ уулзалт хэрэгтэй. Мөн амжилттай болох байх. Гэхдээ түүний хувьд хэт их амжилтад хүрэх нь эргэлзээтэй байж мэднэ. Учир нь тэд эхэндээ харилцаагаа хэвийн байдалд нь оруулахын тулд ОХУ-тай хамтран ажиллахыг хүсээгүй хүчнүүдийг дэмжиж байсан. Харин одоо бүх юм эсрэгээрээ болоод байна” гэж ярьжээ. Түүнээс гадна судлаач “Эммануэл Макрон шар хантаазтнуудын эсэргүүцлийн улмаас гарсан хямралтай тулгараад байгааг сануулсан” байна. Мөн олон саад бэрхшээлийг даван туулсан ч дөнгөж Францын дотоод бэрхшээлийг шийдвэрлээд байна.

Тиймээс хамгийн чухал анхаарах зүйл нь өөрийн байр суурийг бататгаж бэхжүүлэх явдал юм. Одоо түүний хийх ажил  бол сонгогчдынхоо тоог нэмэгдүүлэх, сөрөг хүчнээ сулруулахад чиглэж байна” хэмээн нэмж хэлсэн байна. Екатерина Нарочницкая  “Эммануэл Макрон олон улсын тулгамдсан асуудыг шийдвэрлэхэд ОХУ-ын байр суурийг харгалзаж  үзэхгүй байх боломжгүй гэдгийг ойлгож байгаа.  Мөн Европ болон АНУ-ын харилцаанд болон Европын холбооны орнуудын хоорондын харилцаа олон шалтгаанаар эрх мэдлийн тэнцвэрт байдалд өөрчлөлт хийх үе шатанд ирээд байна. Тиймээс одоо уялдаа холбоо, харилцаагаа засах  хэрэгтэй болно.  Тиймээс Франц орон энэ удаа  идэвх чармайлт гаргах шаардлагатай. Түүнчлэн дотоодын болон гадаадын улс төрийн  бодлогын байр сууринаас үзвэл Эммануэл Макрон ОХУ болон Барууны орнуудын хооронд зуучлагчийн үүргийг биелүүлэх, дэлхийн гадаад харилцаанд Францын гүйцэтгэх үүргийг сонирхож байгаагаа харуулахыг хүсч байна гэж дүгнэсэн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих