Бангладешд түймэр гарсны улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

5555

Бангладешд түймэр гарсны улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

Бангладешийн нийслэл Дакка хотод түймэр гарсны улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ. Уг түймэр нь Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна.

Тухайн үед Лалын шашинтнуудын баяр тохиож байсан учир ихэнх хүмүүсийн гэр эзэнгүй байсан учир одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл гараагүй байна. Гэхдээ гэмтэж бэртсэн хүмүүс нэлээдгүй байгаа аж.

Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна хэмээн Agence France-Presse-д ярьжээ.

Одоогоор орон гэр нь шатсан иргэдийг түр хорогдох байранд байрлуулж, хоол хүнсээр хангаж, анхны тусламж үзүүлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих