Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЦГ-т дуудагджээ

olloo_mn_1469060637_13699494_536400579885624_862651526_oМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЦГ-т хэд хэдэн удаа дуудагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, Монголын томоохон бизнесмэн болох “Э” Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өчнөөн тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа аж. Уг хэрэгтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайханыг удаа дараа байцаалт авахаар дуудаж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч очиж мэдүүлэг өгсөн байна.

Монголбанк бол системийн хамгийн том банк. Тиймээс тэрбээр эдийн засаг, банк санхүүтэй холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэх уг томоохон хэргийн талаар тайлбар мэдээлэл өгчээ.

Харин хэн гэдэг хүний, ямар хэрэгт холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч дуудагдсан бэ гэдэг ихээхэн анхаарал татаж байна.

Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

Б.Аз

http://www.zaluu.com/read/3b0e16fg4


URL:

Сэтгэгдэл бичих