Таван айлын гэр нуржээ
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн Цүүц гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 19.10 цагаас 19.30 цагийн хооронд түр зуурын ширүүн бороо, мөндөр орлоо.
Борооны өмнө хүчтэй шуурсаны улмаас таван айлын гэр нурж, нэг айлын байшингийн дээврийн төмөр хууларч, 13 ширхэг цахилгааны модон багана унажээ.
URL: