Би асуулт асуух гэж энд чинь өдөржингөө л суусан

УИХ-ын эрхэм гишүүд дотор хэд хэдэн хүнийг хэрүүлч, заргач гэж тодорхойлдог. Тэдний тэргүүн эгнээнд УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ ордог гэдэг. Үнэндээ ч түүнийг хийх үйлдэл, хэлэх үгнээс нь хэн гэдгийг нь хараад л мэдчихдэг болжээ, энэ хүмүүс.

Шатахууны асуудлаар хуралдсан хуралдааны үеэр үг хэлэх нөхдүүдийн тоо хэмжээнээс хэтэрч хурал даргалагч үг хэлэх, асуулт асуух гишүүдийн тоог хязгаарлах үеэр УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнийн яг л аман хүзүүгээр нь тасдаж таарсан нь эрхэм гишүүний эгдүүг тун ихээр хүргэв.

Хатуу үг хэлэхдээ гаргууд эрхэм гишүүн “Би энэ хуралд чинь асуулт асууж түүндээ хариулт авах гэж өдөржингөө суусан байхад яагаад миний үг хэлэх эрхийг боогдуулж байгаа юм” гээд л бухимдаж гарав. Үнэхээр ч эрхэм гишүүн энэ өдрийн хуралдаан дээр тунчиг дуулгавартай бас тэвчээртэй сууж харагдсан шүү. Тэгэхээр арга ч үгүй биз.


URL:

Сэтгэгдэл бичих