“Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдал үргэлжлэх бололтой

712-1566170853712-1525919477qXjlPyuRStHISCjierdenet_1Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байдаг.   Онц байдлын хугацаа ирэх сарын  6-нд дуусгавар болно.  Тэгвэл өчигдөр энэ асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хуралдаж, онц байдлын хугацаанд ямар шийдвэр гаргаж, хяналт шалгалт явуулсан талаар хэлэлцжээ.   Мөн “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг цуцлах эсэхийг ярилцсан байна.  Энэхүү Ажлын хэсгийг ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  ажилладаг билээ.

Ажлын хэсэг ярилцаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал нэг тийш болж, шийдэгдээгүй,  “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээл авсан асуудал мөн хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа.
Хөрөнгийг нь битүүмжилсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулж дуусаагүй, “Монголын зэс”-ийн асуудал ч нэг тийш болоогүй учраас  “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих