Монголын дипломат ажилтан Германд хориотой эм хилээр нэвтрүүлэх гээд саатуулагджээ

73cde33a5f06a406bbd8e0925a2ff2a1Германд суугаа Монголын консулын газрын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар дипломат дугаартай Мерседес Бенц машинаар эм зөөвөрлөж яваад баригдсан тухай тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Энхүү хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар “Будапештаас Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлж байгаа юм байна.

Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа тухай дурьджээ.

Ачаанд  150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа гэнэ.

2019 оны зургаадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол улсын хоёр дипломатч баригдаж байсан юм.

http://dorgio.mn/p/108429


URL:

Сэтгэгдэл бичих