ЖДҮ ажиллагаа түрээсийн орон сууцанд хэрэгжсэн юм биш байгаа

388ff3f9724396befc03fb107f8bd36eХанаж цаддаггүй, хэдэн үеэрээ төрийн албыг үе дамжуулсан эдэлсэн бэрдүүд Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангийн хөрөнгийг эрээ цээргүй цөлмөсөн байсан бол энэ удаад ахмад настан, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд, өрх толгойлсон эцэг/эхчүүдэд зориулсан орон сууцны хуваарилалтыг мөн хуваан хүртэж буй бололтой. Тэрдундаа Хотын мээр С.Амарсайхан, “Суман гүн трэйд” компанийн захирал асан, нэг жилийн сар шинэд зориулан гаргасан хэвийн боовнууд нь түүхий байснаас иргэдийн дунд “Боов Сүхээ” хэмээн нэрлэгдсэн НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, мөн НИТХ-ын дарга Р.Дагва нар дийлэнх квотыг мэдэлдээ авсан гэх шуум, хардлага Хотын захиргааны ажилтнуудын дунд хүчтэй тархаж эхэллээ. ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРГЭД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ Ч АТГ-аас ХОТЫН ДАРГАД хүргүүлж байсан. Ямартай ч эл хуваарилалтад будилаан орсон байж мэдэх баримтыг www.erennews.mn сайт бүрэн эхээр нь дэлгэжээ.

“Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны бүртгэл долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ны хооронд явагдаж нийт 35058 иргэн хүсэлт өгсөн байдаг. Бүртгүүлсэн иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан  Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу эрэмбэлэхээр заасан бөгөөд эрэмбэлэх ажил нь дүр эсгэсэн төдий явагдаж байгааг тус сайт шүүмжилсэн байгаа юм. Комисс бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлж, сонгогдсон иргэд ажлын 3 хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгнө. Ингэж ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдан шаардлага хангасан иргэнд “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулснаар үндэслэж гэрээ байгуулна гэж заажээ. Одоогоор 35058 иргэнээс эхний ээлжинд 550 хүн л тэнцсэн гэнэ. Тэдгээрээс 6542 нь “төрийн албан хаагч” ангилалд бүртгүүлсэн ч 72-хон хүн тэнцэж үлдсэн нь “хүлээлгэ”-д шилжсэн юм байх. Бүртгэл дунд зарим нь 2-9 удаа дараалан бүртгүүлж, эрэмбэлэлтэд мөн тэр хэвээрээ жагссан байгаа аж.

Уг нь иргэд хүсэлт гаргахдаа ямар нэг байдлаар буруу мэдээлэл өгсөн бол хар жагсаалтад орно гэгдэж байсан ч зарим нөхөд ийнхүү давхар бүртгүүлж, тэрбайтугай эрэмбэлэлтэд ч тэр жагсаалтаараа байгаа нь ямар шалгуураар эрэмбэлэлт хийгдэв гэх бухимдлыг үүсгээд байгаа бололтой.

Мөн бүртгэлийг буруу бөглөсөн хүмүүс ч бусдаас дээгүүр эрэмбэлэгдсэн байгааг www.erennews.mn сайт онцолж, улмаар эхний шалгуураа яг ямар зарчим баримталж явуулсан, сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс яг ямар ажил хийсэн бэ гэдгийг асуулга болгон хөнджээ. Харин хардлага, шүүмжлэлийн цөм болоод буй НОСК-иас яаруу сандруухан хариу мэдэгдэл гаргаж, дээрх жагсаалт нь хасагдсан иргэдийн нэрс хэмээгээд тэнцсэн гэх иргэдийн нэрсийг гаргасан нь бас л сошиал орчинд шуугиан дэгдээж эхлэв. Учир нь тэнцсэн гэх иргэдийн ялангуяа овгууд нь зориуд зохиомол болов уу гэмээр этгээд ховор, дийлэнх нь нэг үетэй нэрс байгааг тохиолдол гэхэд хэтэрхий ихэдсэн гэх хардлага хүчээ авч байна. Үнэхээр ч Бат, Бор, Бүд, Буд, Бэгз, Дагз, Зина, Зэнэ, Зана, Сүнгэ, Санги, Тогоо, Тогооч, Пиров, Панди, Танжаа, Шултах, Увш, Тойв, Маам, Маамуу, Өндөр, Нам, Соль, Боль, Эмгээ, Хөөт, Иш, Яшка, Ориг, Шарга гэхчлэн содон овогтнууд дийлэнх нь, дийлэнх хэрнээ ижил, давтагдсан байгаа нь шалгуур шударга бус явагдлаа хэмээн хардагсдын анхаарлыг илүүтэй татаж буй аж.

Эх сурвалж: Niigmiintoli.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих