У.Хүрэлсүхийг унагахыг оролдсон бүлэглэл Үндсэн Хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхээ шийдээгүй байна

712-1565916046a55c2ce5-3e52-4ff5-afd4-0f791e16995dУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн 2018 оны 11-р сард “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжээгүй билээ.

Тэгвэл сүүлийн 14 хоногийн хугацаанд тэд дахин зохион байгуулалтанд орж, УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тохиролцсон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дундын төслийг дэмжихгүй хэмээн гэдийж эхэлжээ.
Албан ёсоор бол тэд УИХ-ын гишүүдийг тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгах зэргийг дэмжихгүй гэж тайлбарлаж буй аж.
Хэрэв УИХ-ын  дээрх нэр бүхий 27 гишүүн  төслийг дэмжихгүй бол Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй юм.
Э.Мягмар

URL:

Сэтгэгдэл бичих