АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

anuАНУ-ын эх орончид газар нутгийнхаа зарим хэсгийг эзэлж аваагүй, худалдан авсан гэж бахархан ярих дуртай. Үнэхээр ч АНУ худалдааны гэрээгээр газар нутгаа маш сайн өргөтгөж чадсан улс юм. Зарим худалдан авсан газар нутаг нь шинэ муж болсон ч тохиолдол бий.

Мексикийн газар нутаг

АНУ-ын худалдан авсан хамгийн том газар нутаг бол XIX зууны дунд үед мексикчүүдээс худалдан авсан газар нутаг юм. 1848 онд мексикчүүд болон хойд америкчуудын хоорондын дайн энхийн гэрээ байгуулснаар дуусгавар болж, энэхүү гэрээнд Мексикийн газар нутгийн зарим хэсгийг 15 сая доллар (дээр нь энэ газар нутгийн иргэд Мексикийн Засгийн газраас нэхэмжилж авах 3 сая гаруй долларын төлбөр)-аар худалдан авах тухай заалтыг тусгажээ.

3b4bf9047fa745b6bc361dbfda12ad5a_18-1 АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

Уг гэрээний үр дүнд АНУ Шинэ Мексик, Техас зэрэг мужуудтай болж, түүнчлэн одоогийн Аризона, Дээд Калифорни мужийн зарим хэсгийн иргэдийн иргэншлийг сольсон түүхтэй. Үүнээс зургаан жилийн дараа Аризона, Шинэ Мексик мужууд шинэ нутаг дэвсгэрээр өргөжин тэлж, мексикчүүд дарамт шахалтаар АНУ-д газар нутгаа 10 сая доллараар зарахаас өөр аргагүй болжээ. Гэрээний нөхцөл ёсоор америкчууд мөн Мексикийн газар нутагт далай дамнасан суваг байгуулах ёстой байсан ч үүнийгээ хийгээгүй юм.

Луизиана

АНУ-ын газар нутгийн хамгийн том гэрээнд Луизианаг худалдан авсан ажиллагаа ордог. Үнэндээ тэд ийм зүйл хийхийг хүсээгүй байсан юм. Ерөнхийлөгч Томас Жефферсон францчуудаас Шинэ Орлеаныг худалдан авах хэлэлцээр хийх үеэр  өгөөмөр зангаа харуулсан санал тавьжээ. Францчууд испаничуудаас байлдан олж авсан газар нутгаасаа салахаар шийдэж, америкчуудад өгсөн нь энэ юм.

1200px-Baton_Rouge_Louisiana_waterfront_aerial_view АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

Орчин цагийн Луизиана муж нь Францын Луизианагийн зөвхөн нэг хэсэг гэдгийг санах хэрэгтэй. Францчуудын худалдан авсан газруудаас Айова, Арканзас, Небраскагийн зарим хэсэг, Вайоминг, Канзас, Колорадо, Миннесота, Монтана, Оклахома, Өмнөд болон Хойд Дакотагийн өчүүхэн хэсгийг бүрдүүлсэн түүхтэй. Ерөнхийдөө тухайн үед АНУ-ын газар нутаг 15-хан сая амери доллараар хоёр дахин тэлсэн байдаг. Францчууд өнөөдөр ч Наполеоныг Америкт өчүүхэн мөнгөөр газар нутаг зарсан гэлцдэг ч далайн чанадад хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй газрын төлөө испаничуудтай дайтах нь тухайн үедээ асар их зардалтай байсан юм.

Виржинийн арлууд

Энэ газар нутгийг XVIII зууны эхээр Дани улс эзэмшдэг байв. Америкчууд арлуудыг тал талаас нь удаан гэгч нь ажиглаж явсаар Дэлхийн нэгдүгээр дайнтай холбогдуулан худалдан авахаар шийджээ. Учир нь тэд Германы шумбагч онгоцны баазыг энд байршуулж болзошгүй гэж айсан аж.

p-StT-ParadiseTramView1_54_990x660 АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

Талууд бүх нийтийн санал хураалт явуулж, иргэдээс нь газар нутгийг нь худалдах, худалдан авахыг зөвшөөрч байна уу гэж асуусны эцэст 25 сая долларын худалдаа хийсэн байна. Үнэндээ арлын иргэдэд 10 жилийн дараа нь АНУ-ын иргэншил болгожээ.

Флорида

Луизианагийн араас америкчууд францчуудын дайсан испаничуудын эзэлсэн газар нутгийг худалдан авахаар шийджээ. Ингээд нэг их хүч хөдөлмөр, мөнгө зарцуулалгүйгээр Засгийн газрын бүх өр төлбөрийг нь иргэдэд нь өгнө гэж амлаад л газрыг нь авчээ. АНУ нийтдээ 1859 гомдлоор 5,5 сая доллар төлж барагдуулсан байдаг. Эцэст нь чоно ч цатгалан, хонь ч бүтэн гэгчээр бараг бүгд л сэтгэл хангалуун үлджээ.

florida АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

Аляск

АНУ-ын газар нутгийн худалдааны гэрээ дотроос Оростой хийсэн Аляскийн гэрээ хамгийн ихээр хөндөгддөг. Домог ёсоор энэ нутгийг II Екатерина хатан хаан эмэгтэй хүний богино ухаанаар зарсан гэдэг. Үнэн хэрэгтээ II Екатерина хатан Оросын газар нутгийг өргөжүүлэхийг хүсдэг байсан юм.

a3d59aeb5f8807eb2058e484fbbf675c АНУ мужуудаа худалдан авсан тухай сонирхолтой түүх

Тухайлбал, тэрбээр туркуудтэй дайтах үеэр Крымыг эзлэн авсныг өнөөгийн геополитикийн нөхцөлд санах дуртай. Аляскийг худалдах гэрээ хатан хааныг нас барснаас хойш олон жилийн дараа, 1867 онд хийгдсэн түүхтэй.

Тодруулбал, II Александр хаан энэ газрыг 7 сая гаруй доллараар зарсан юм. Мөнгийг алтан гулдмай хэлбэрээр усан онгоцоор зөөвөрлөж авчирсан байдаг.

Эх сурвалж: kulturologia.ru

Бэлтгэсэн updown.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих