УИХ-ын гишүүн С.Бямбацогт долдугаар сарын 1-ний үймээнээр шатсан архиныхаа төлөөсөнд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг авахаар лоббидож байна

Монголын улс төрд хөл тавьсан залуу баячуудаас хамгийн сүйхээтэй нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховдоос гаралтай энэ залуу өнчин ядүу байснаа, өөрийнхөө хэр чадлаар бизнест огцом амжилт олсноо гайхуулан ярих дуртай. Үнэндээ түүнийг хамаатныхаа ахын компанийн хувьцааг өөрийн болгож, огцом баяжсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ.

Баруун тийшээ чиглэсэн зам, өндөр хүчдэлийн шугам бүрийн тендерийг өөрийн болгож, их ашиг унагааж чаддаг эрхэм гишүүний хоч нь “тендер”. “Ньюпрогресс”, “Алтайн зам”, “Алтайн хөгжил” нэртэй С.Бямбадорж гишүүний компаниуд хичнээн ч тэрбум төгрөгийн хичнээн олон тендер авсныг тоолж хэлэх хүн алга.

Ямартай ч баруун аймагт зарлагдсан бүх тендерийг авсан байх шүү хэмээн олон хүн ярьж байна. Энэ залуу МАН-ын хуучин байранд татваргүй барааны дэлгүүр ажиллуулж, МАН-ын том дарга нарыг архи тамхиар хангаж, бас энэ дэлгүүрийнхээ буянаар олон хүнтэй танилцаж, олон найз, нөхөдтэй болсон юм гэнэлээ.

Харамсалтай нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа өрнөсөн долдугаар сарын 1-ны өдрийн үймээн самуунаар түүний татваргүй барааны дэлгүүр хамгийн түрүүнд халдлагад өртөж, шатсан. Гадаадын үнэтэй архийг жагсагчид ууж, чихэр боовыг нь тарааж, бүр зарим нь бүр галдан шатаах хэрэгсэл болгож байсан удаатай.

Их ч олон залуу архи тамхи хулгаилсан, татваргүй барааны дэлгүүр дээрэмдсэн хэргээр ялан дээрээ ял нэмүүлж байсныг бүх хүн мэдэж байгаа. Тэр үед С.Бямбацогт гишүүн төрөөс ямар нэг хохирол нэхэхгүй хэмээн ам алдаж байсан удаатай. Тэгвэл түүний энэ байр суурь өнөөдөр өөрчлөгдсөн бололтой.
С.Бямбацогт гишүүн долдугаар сарын 1-ний үймээний хохирол хэмээн төрөөс арван тэрбум төгрөг гаргуулж авах гэж байгаа гэдэг яриа саарал ордноор нэг тарчихаад байна. Тиймээс эрхэм гишүүн намын даргад тал засч, бас тал тохой алдахгүйг хичээж байгаа. Энэ 10 тэрбум төгрөгөө гурван компанийнхаа нэр дээр гаргуулж авахаар тохирсон гэдэг мэдээлэл ч чих дэлсэж эхэллээ.

Монголын төр уг үймээний үеэр нас барсан хүмүүсийн амь насыг 50 сая төгрөгөөр үнэлсэн. Арай ч хагарсан архи, шатсан чихрийг 10 тэрбум тегрөгөөр үнэлэхгүй байлгүй” хэмээн олон хүн наидаж байна. Үүнээс гадна МАХН-ынхан цагаан байраа 14 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Бүхэл бүтэн 5 давхар байшин 14 тэрбум төгрөг болж байхад уг байшингийн үүдний хэсэгт заал түрээсэлж    байсан жижигхэн дэлгүүрийг 10 тэрбумаар үнэлэх ёсгүй. Ямар нефьтийн агуулах биш гэж эсэргүүцэх хүмүүс олон байна.

Эх сурвалж: “Тэргүүн”


URL:

Сэтгэгдэл бичих