2025 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь 5G сүлжээ ашиглана
2025 он гэхэд 5G сүлжээ дэлхийн хүн амын 58 хувийг хамарч ухаалаг роботууд үйлчилгээнд нэвтэрч гэр бүлд шаардлагатай ажлуудын 14 хувийн хийж гүйцэтгэдэг болно гэж Хятадын технологийн салбарын шилдгүүдийн нэг Huawei компанийн эрхлэн гаргадаг Global Industry Vision 2025 тайланд дурджээ.
Энэхүү тайланд ирээдүйд хамгийн эрэлттэй салбарууд, менежмент, жижиглэнгийн худалдаа, санхүү, үйлдвэрлэл зэрэг ирээдүйг тодорхойлох 17 томоохон салбарын 10 чиг хандлагыг дэлгэрэнгүй харуулжээ.
“Ухаалаг ертөнцөд хүрэхэд тун ойрхон байна” гэж тайланд дурджээ. 5G технологи, дотоодын ухаалаг роботуудыг өргөнөөр ашиглахаас гадна 2025 он гэхэд томруулсан эсвэл виртуал бодит технологийг ашигладаг компаниудын бүтээгдэхүүний ашиглалт 10 хувь хүртэл өснө гэж тооцоолжээ. Түүнчлэн том компаниудын 97 хувь нь үйлчилгээ, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигладаг болно гэжээ.
Huawei-ийн мэдээлснээр ухаалаг хувийн дижитал туслах хэрэгслүүдийн хэрэглээний түвшин 90 хувьд хүрч, тээврийн хэрэгслийн сүлжээний технологийг дэлхийн тээврийн хэрэгслийн 15 хувьд суурилуулж, үйлдвэрлэлийн роботууд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй зэрэгцэн ажиллах болно гэжээ.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | CCTV.com |
URL: