ИЗН-ын их хурал болно
ИЗН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хуралд ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тэдийн хэвлэлийн хурал хийлгэх болсон нь ИЗН-ын VIII их хурлыг хийлгэх болсонтой холбоотой ажээ. Тус намын Их хурал маргааш болох бөгөөд хурлаар намын бүтэц, бүрэлдэхүүн болоод дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн намынхаа нэр, туг, логог өөрчлөх асуудлыг Их хурлаараа хэлэлцүүлэхээр болжээ.
Ингэхдээ намынхаа нэрийг Иргэний зориг-Ногоо нам болгон өөрчилж ҮЗХ-ныхоо гишүүдийг шинэчлэн сонгохоор төлөвлөжээ. Гэхдээ ингэлээ гээд О.Бум-Ялагч нарын Ногоон намд бууж өгөхгүй гэнэ. Хуулийн хүрээнд уг асуудлыг эсэргүүцэж, үүссэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр эргэтэл тэмцэнэ гэдгээ энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхбат илэрхийллээ.
А.БИЛГҮҮН
URL: