Улаанбаатар-Дархан чиглэлд шинээр зам тавих гэж ГУРИЛДАЖ байна

5288

Уг нь хуучин асфальтыг нь хуулж байгаад шинээр зам тавьдаг биш билүү? Гэтэл хуучин асфальт дээр нь хайрга, шороо асгаж байгаад индүүдэж байгааг та харж байна.

Шилэн дээр яаж ч шороо асгаад тогтохгүйтэй адил олон жил ашиглагдаж, мөлийсөн асфальт дээр ямар ч сайн мундаг технологи ашиглаад хайрга, шороо тогтохгүй нэг бороо, нэг цасны ая даахгүй хагарч, цуурч, бүхэл бүхлээрээ ховхорч унана гэдгийг ямарч замын инженер ойлгох л ёстой баймаар.

Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлд ийм л зам тавигдаж байна. Ёстой нөгөө НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРНА гэгч нь энэ байх. Бүр гурил ч алга байна шүү дээ. Сайрхаж, магтаж, дэлхийн жишиг, дэлхийн технологи яриад байсан ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ та энэ замаа харж байна уу.

Угаасаа там болчихсон Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засч байгаа нэртэй жил бүр халтуурдаж, төсвөөс мөнгө саагаад сурчихсан хятад эзэнтэй замын компаниуд дахиад л гурилдаж байна…

Тэдний нүд хуурсан энэ ажлыг шалгадаг, хянадаг хүн, албан тушаалтан гэж алга. Зүгээр л хүүхдүүд шавраар тоглож байгаа юм шиг л үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээд ийм юм хийчихээд дараа нь тууз хайчилж тэнэгтэв ээ У.Хүрэлсүх ээ!

ХИЙСЭН АЖИЛДАА ЭЗЭН БОЛ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ХҮНИЙГ НЬ АЖИЛЛУУЛ!

Эх сурвалж: /Хатуу мэдээ/

https://www.facebook.com/hatuumedee/photos/a.766398143714768/888853234802591/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих