Зинт клиник шинэ ажилчнаа 50 хоног цалингүй “туршдаг”

5254

0-18 насны хүүхдийн өвчин эмгэг, эрүүл мэнд, өсөлт хөгжлийн бүхий л асуудлаар үзлэг хийж хамгийн орчин үеийн зөвлөгөө мэдээлэл өгч, эмчилгээ үзүүлдгээрээ эцэг эхчүүдийн хүндлэлийг хүлээгээд буй Зинт клиник өчигдрөөс /2019.08.05/ олны шүүмжлэлд өртөөд байна.

Учир нь уг эмнэлэг шинэ эмч эмнэлэгтээ шалгаруулж авах зар бичихдээ “Тэнцсэн эмчийг есдүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цалингүй, долоо хоногт 40 цаг дагалдан ажиллаж суралцуулна” гэх утга бүхий агуулгыг шингээсэн байв. Мөн шаардлагын хамгийн эхэнд анкет бөглөх эмчийн туршлага найман жилээс доошгүй байхыг анхааруулжээ.

Ингэснээр найман жилийн туршлагатай, англи хэлтэй эмч нэг сар, 20 хоногийн хугацаанд огт цалингүй ажиллаж, “хөдөлмөрөө мөлжүүлнэ”.

Ийм төрлийн хөдөлмөрийн харилцааг шударга бус гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Уг хуулинд  “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмсэн. Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна. Гэвч уг зохицуулалтад цалингийн асуудлыг нухацтай шийдэж өгөөгүйгээс өнөөдөр мэргэжил боловсрол эзэмшсэн ажилтнууд хөдөлмөрийн харилцаанд орохын тулд ийм эрсдэл туулахаас өөр аргагүй болсон бололтой.

Т.САНТ

Зургийн тайлбар: Уг зарыг устгасан байв. 
Эх сурвалж: EGUUR.MN
https://eguur.mn/18638/?fbclid=IwAR1l58Es6dvl9HPR4QbrT6gc5VPc0vtJnHS_KsVIQDIvPBfr4xgvg2nGP8c

URL:

Сэтгэгдэл бичих