Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Untitled-3-7

Одоогоос яг 60 жилийн өмнө буюу 1958 оны 02 дугаар сарын 12-нд Хятадын удирдагч Мао Зэдун улс орондоо байгаа бүх харх, ялаа, шумуул, болжморыг устгах түүхэн тогтоолд гарын үсэг зуржээ.

“Их үсрэлт” улс төрийн хөтөлбөрийнх нь нэг хэсэг болсон энэхүү томоохон кампанит ажлыг явуулах санаачилга анх 1957 оны 02 дугаар сарын 18-нд Хятадын Коммунист намын ээлжит их хурлаар гарчээ. Үүнийг санаачлагч нь хачирхалтай нь тухайн үедээ Боловсролын яамны орлогч сайд байсан, биологич мэргэжилтэй Жоу Цянь байсан гэнэ. Тэрбээр болжмор, хархыг бөөнөөр нь устгаснаар хөдөө аж ахуйн өсөлт эрс дээшилнэ гэж үзжээ. Учир нь ховдог болжморууд тариан талбай дээрхийг нь юу ч үгүй идэж байгаа болохоор хятадууд өлсгөлөнтэйгөө тэмцэж дийлэхгүй байгаа гэнэ. Ингээд Жоц Цянь намын гишүүдээ Агуу Фридрих ийм кампанит ажил явуулж үр дүнд хүрсэн гэж итгүүлж орхижээ.

Мао Зэдуныг ч тэр онцгойлон итгүүлж үнэмшүүлэх шаардлага байсангүй. Учир нь тэр тосгонд хүүхэд байхаасаа л тариачид, хортнуудын мөнхийн тэмцлийн талаар цөөнгүй сонссоор иржээ.

1-orig Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Ингээд зарлигт баяртайгаар гарын үсэг зурж, удалгүй бүх Хятад даяар иргэд нь “Агуу Маогийн яруу алдар бадартугай” уриан дор удирдагчийнхаа зарлиг болгосон амьтдыг устгах ажилд ханцуй шамлан оров.

Мэдээж ялаа, шумуул, хархыг шууд устгаж дийлсэнгүй. Хархнууд бол хаа нэгтээ зугтаж, амьд гарах чадвартай, ямар ч нөхцөлд дасан зохицдог онцгой амьтан. Ялаа, шумуул ч санасны зоргоор амархан баригдана гэж үгүй. Харин урхинд хамгийн ихээр өртсөн амьтад нь хөөрхий болжморууд байв.

5-211-768x1134-694x1024 Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Эхэндээ шувууг хордуулах, тороор барих гэж оролджээ. Гэвч эдгээр арга нь үр дүн муутай байв. Тиймээс зовоож алахаар шийджээ. Болжморууд нисч байгааг харсан хятадууд аль болох айлган үргээж, агаар дээр удаан нисгэнэ.

Хөгшчүүд, сургуулийн сурагчид, хүүхдүүд, эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй цөм л өглөөнөөс орой хүртэл алчуураар даллаж, сав суулга нүдэж, хашхирч, шүгэлдэж, сандарсан болжморыг нэг газраас нөгөө рүү нисгэхэд хүргэж байв. Үнэхээр ч энэ арга үр дүнгээ өгсөн юм. Болжморууд агаар дээр 15 минутаас удаан хугацаанд тэсэж нисч чаддаггүй. Ингээд хөөрхий эцэж цуцсан болжморууд газарт үхэдхийн унахад хамж аваад уул овоо болтол нь овоолно.

Энэхүү дайралтад зөвхөн болжмор төдийгүй бусад жижиг шувууд ч ихээр өртжээ. Энэ арга хэмжээг үр дүнтэй болж байгааг харуулахын тулд хэвлэлүүдээр байнга л хэдэн метр өндөр овоолсон шувуунуудын зургийг үзүүлнэ. Тэр ч бүү хэл сургуулийн сурагчдыг хичээлийн завсраар нь чавх бариулж гаргаад жижиг шувууг устгах, үүрийг нь сүйдлэх даалгавар өгч байв. Энэ ажлыг онц сайхан хийсэн сурагчдад баярын бичиг гардуулна.

e96073c7ea973b2aa40b8f56408bd5816da65668 Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Кампанит ажил эхэлсэн эхний гуравхан хоногийн дотор Бээжин, Шанхайд сая орчим шувууг устгалд оруулжээ. Харин жил орчмын дотор хоёр тэрбум болжмор, жижиг шувууд устжээ. Хятадууд баяраа тэмдэглэн хөөрч байв. Харин харх, ялаа, шумуулын талаар энэ үеэр хэн ч дурсахгүй байлаа. Тэдгээр амьтадтай тэмцэхэд хүч хүрэхгүй гээд л орхицгооно.

8472244 Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Болжморуудыг устгах нь илүү хөгжилтэй байв. Байгаль хамгаалагчид, эрдэмтдийн дунд үүнийг эсэргүүцэх хүмүүс байсан ч тэднийг намын эсрэг үйлдэл гаргалаа гэцгээж байлаа.

1958 оны эцэс гэхэд Хятадад шувууд бараг үлдсэнгүй. Зурагтын нэвтрүүлэг хөтлөгчид үүнийг гайхалтай амжилт хэмээн шагшин магтацгааж байлаа. Хятадууд ч бардам гэгч нь санаа амарч байв. Тэд бүгд намаас өгсөн үүрэг зөв байсан гэдэгт эргэлзсэнгүй.

2013-03-20-6 Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

strashnye-katastrofy-proshlogo-1 Шувуудын геноцид: Байгаль болжморуудаа өмөөрч хятадуудаас хэрхэн өс хонзонгоо авсан бэ?

Болжморуудгүй амьдрал, үхэл

1959 онд жигүүртэнгүй болсон Хятад улс асар их ургац хураан авлаа. Шүүмжлэгчид хүртэл болжморуудын эсрэг арга хэмжээ эерэг үр дүнгээ өгчээ хэмээн хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй болж байв. Мэдээж төөлүүр хорхой, царцаа, ургамлын ширх зэрэг хортон шавжнууд эрс нэмэгдсэн ч хураасан ургацын хажууд ёстой л юу ч биш гэмээр алдагдал байв.

Харин үүнийг тоогоогүйн уршгийг жилийн дараа мэдэрчээ. 1960 онд хөдөө аж ахуйн хортнууд дийлдэхийн аргагүй хэмжээнд хүрч үржжээ. Хятадууд яаж ч чадсангүй. Сургууль, үйлдвэрлэл, сургалт даяар төөлүүрүүдийг түүх ажиллагаанд оржээ. Гэвч энэ арга хэмжээ нь ямар ч үр ашгаа өгсөнгүй. Жижиг шувуудыг хэдийг устгасан гэж тооцоолж болдог байсан бол төөлүүр, хортнуудыг тоолж зохицуулж болохооргүй байлаа. Хортнууд бүх ургацыг идэж, ой модыг нь устгаж эхлэв. Царцаа, авгалдай, эрвээхийнүүд ёстой л нэг найрлах шиг болж, улс орон өлсгөлөнд нэрвэгдэж эхэллээ.

Зурагтын дэлгэцээр хятадуудыг “бүх зүйл сайхан болно, энэ бол түр зуурын хүндрэл” гэсэн уран цэцэн үгээр аргалахыг оролдсон  ч мянган амлалт цатгах биш дээ. Өлсгөлөнгийн улмаас хүмүүс бөөн бөөнөөрөө нас барж эхлэв. Хүмүүс арьсан эдлэлээ чанаж идэж, өнөөх царцаа, төөлүүрээр хооллож, сандралд орсон байна.

Намын гишүүд ч мөн сандралд оржээ. Хамгийн багаар бодоход Хятадад нүүрлэсэн өлсгөлөнгийн улмаас 30 сая орчим хүн амиа алджээ. Энэ үед л тус улсын удирдлагууд бүх гай зовлон болжморуудыг устгаснаас эхэлсэн болохыг ойлгосон байна.

Ингээд Хятад улс ЗХУ, Канадаас тусламж хүсч, шувууд илгээхийг гуйжээ. Зөвлөлтийн болон Канадын удирдлагууд мэдээж гайхсан ч гуйлтаас нь татгалзсангүй. Хятадад болжморуудыг вагон вагоноор нь ачиж явуулжээ.

Харин Хятадад ирсэн шувууд амьдралдаа огт үзээгүй их хэмжээний хоолтой золгож, жинхэнэ найрлах шиг л болж гэнэ. Тэр цагаас хойш Хятад улс болжморуудад тэвчээртэй, хүлээцтэй ханддаг болжээ.

https://updown.mn/40986.html


URL:

Сэтгэгдэл бичих