Алтны уурхайд хоёр хүн амиа алджээ
Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд энэ сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байгаад усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж уг осол эндэгдлийг гаргасныг албаныхан хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: