Сибирийг түймэр, үерээс салгахын тулд бөө нар онгодоо дууджээ

5233

Байгал нуурын Ольхон арал дээр 50 орчим бөө цуглан гал түймэр болон үер усны гамшгаас гэтэлгэх зан үйл үйлдэж, тахил өргөжээ.

“Маш хүчтэй эрчим хүч ялгарсан. Зан үйлд Монгол, Польш, Герман, Буриадаас 50 орчим бөө оролцлоо. Мөн тахил өргөсөн” хэмээн “Тэнгери” бөөгийн байгууллага Риа Новости агентлагт мэдээлжээ.

Зан үйл үйлдэхээс өмнө бөө нар болон сүсэгтнүүд өмнөө сүү, архи, цай, чихэр тэргүүтнээр тахил өргөсөн байна.

Мөн хэнгэрэг дэлдэн, онгодоо дуудаж, цагаан, цэнхэр, улаан өнгийн туузаар ороосон хусны мөчир бэлтгэн, ёслол үйлдэж дууссаны дараа энэ мөчрөөрөө асаан, галд хонины махаар тахил өргөжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих