В.Путиныг Халхын голын ялалтын баярт ирэхийг урилаа

5187

ОХУ-ын хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг удахгүй болох Халхын голын дайны ялалтын баярын 80 жилийн ойн баярт ирж оролцохыг урьсан гэх мэдээг онцолж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинд илгээсэн урилгадаа “Монгол, орос цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалсныг бид мартах учиргүй.  Энэ түүхэн үнэнийг хойч үедээ мэдрүүлэх ёстой” гэхчлэн бичжээ. Мөн Аугаа их, эх орны дайны ялалтын 75 жилийн ойд оролцох урилгыг В.Путинаас баярлан хүлээж авсан гээд, 2020 оны ялалтын баярын жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жагсана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Манай армийн төлөөлөл 2015 онд Ялалтын түүхт 70 жилийн ойгоор Улаан талбайд жагсаж байсан юм.

Халхын голын дайн нь 1939 оны таваас долдугаар сард үргэлжилж, Монгол-Зөвлөлтийн ялалт, Японы Зургадугаар армийн бүрэн ялагдлаар өндөрлөсөн юм.

Ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 3, 4-нд Улаанбаатар хотод болох юм..


URL:

Сэтгэгдэл бичих