Хонгконгод түгшүүр зарлалаа
2019 оны долдугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр “Випха” тайфун шуурга Хонконгийн урд зүгт ойртож байгаа юм байна. Энэ шуурга нь хотын баруун өмнө зүгт 300 км-ийн зайд өнгөрөх талаар албаныхны зүгээс мэдээлсэн байна.
Хонконгийн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр 14:00 цагийн орчимд 8 дугаар зэргийн түгшүүр зарлажээ. Мөн өнөөдөр Боловсролын товчооноос бүх сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон аж.
Иймд Хонконгод оршин суугаа Монгол иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхыг Хонгконг дахь Ерөнхий Консулын газраас зөвлөлөө.
URL: