Авилгачид Монголд бол инээж, урд бол цаазлуулж байна!
Ш.РАДНААСЭДИЙН АНГИЙН ХҮҮХЭД Н.БАЯРСАЙХАН 1 ТЭРБУМЫН АВЛИГАЛ АВААД ЯМАР Ч ЯЛГҮЙ МУЛТАРЧЭЭ. УЧИР НЬ РАДНААСЭД ГЭГЧ УИХ-Д СУУЖ БАЙХДАА ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БОЛГОСОН БОЛОЛТОЙ.
Таванбогд, Мөнххадагийн ландкрузэр 200 машинуудыг худалдан авагч феодал хурган дарга нарын зөвхөн төлөөлөл.
Тэрэлж хотел, Блускай, Нүхт, … газруудад Австрали хурганы мах, Япон үхрийн мах, 30 жил дарсан дарс шимэгч феодал хурган дарга нарын зөвхөн төлөөлөл. Охидуудад санхүү өгөгч сайн ах феодал хурган дарга нарын зөвхөн төлөөлөл.
Эх барихын эмчийг мөнгөөр худалдаж аваад эх барихын үүдэнд ардын жирэмсэн эхнэр коридорт төрүүлэгч феодал хурган дарга нарын зөвхөн төлөөлөл. Хүүхдийн тоглоомын талбай, хөлбөмбөгийн талбай нураахад гарын үсэг зурдаг, гарын үсэг зурсныхаа төлөө авдар авдараар доллар оймслогч феодал хурган дарга нарын зөвхөн төлөөлөл.
Аав ээжтэйгээ, амраг садантайгаа хамжин
Арав хорин төгрөг гэхгүй хураасаар бас хэмнэсээр
Гучин хувийн төлбөрөө төлж
Гучин жилийн орон сууцын зээлд орох ямар вэ.
Ардын хүүхэд Дөлгөөн өвдөхөд ардууд хандив өгч чадахгүй дэмий л #pray4Dulguun, #pray4Amingerelгэж дэлхийн анхаарлын төвд орохыг хүсч тусламж гуйж байхад, оймсноосоо 10.000 доллар гаргаж ирэх феодал.
Феодал хурган дарга нарын эд хөрөнгийг хурааж авч, ард иргэдэд өгч, феодал хулгайчуудыг шоронд 20 жил хөдөлмөр хийлгэх хэрэгтэй.
Эх сурвалж: DMNN
URL: