Багш нар өлсгөлөн зарласаар квот авч чаджээ
“Буянт-Ухаа II” хороололд шинээр ашиглалтад орж буй нийт 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар иргэдэд өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах тухай журмыг нийслэлийн Орон сууцны корпораци боловсруулжээ.
Түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хувилбарт ямар хүмүүс багтах вэ?
-Өрх толгойлсон эцэг, эх
-Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
-Төрийн албан хаагч,
-Залуу гэр бүл,
-Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
-18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл,
-Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулах аж.
Гэвч энэхүү түрээсийн орон сууцнаас багш нар 200 квот өгөхийг шаардаж нийслэлийн Засаг даргын тамгын газрын өмнө өлсгөлөн зарласан . Цалин бага гэх нэрийдлээр сав л хийвэл ажил хаяж, өлсгөлөн зарладаг тэд уйлж, дуулж төр шантаачилсаар 50 квот салгаж чаджээ.
URL: