Муухай монголчууд: МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж иржээ
Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр АТГ дээрх бичлэгүүдийг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэв. ”Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэгийг танилцуулав.
Нэгжлэгийн үеэр МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж ирсэн байна.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал 500 купить
где купить рексатал
рексатал 500 инструкция
рексатал реальные
купить рексатал в аптеке
Some really interesting information, well written and broadly user pleasant.