Барилгын компаниуд ХАБ-ын тухай хуулийг зөрчиж байна
МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Пи Ай Эм Эм” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилгад хяналт шалгалт хийжээ. Тус барилгад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт /…үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.1 /барилгын талбайн ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой/ заалтууд зөрчигдсөн байна.
Дээрх удирдамжийн дагуу ЧД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт БСШУСЯ-ны захиалгаар баригдаж буй 24-р сургуулийн өргөтгөлийн зориулалттай барилгад шалгалт хийжээ. Шалгалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалтуудыг зөрчсөнийг илрүүлжээ.
Мөн тус хорооны нутаг дэвсгэрт “Тэрбиш” ХХК-ийн захиалгаар давхарлаж баригдаж буй үйлчилгээний зориулалттай барилга нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Шалгалт үргэлжилж байна.
URL: