10 сартай хүүхэд хананаас уясан уяанд орооцолдон амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
Төв аймаг 10 сартай хүүхэд хананаас уяулсан уяандаа ороолцолдож нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.07.25/ болжээ.
Хэргийг тодруулбал, Төв аймгийн нутагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар, хүүгийн эцэг эх бензин авахаар сумын төв рүү явсан ба том хүү болох 9 настай ахад нь үлдээгээд явжээ. Гэвч харамсалтай нь 10 сартай хүү ахыгаа усанд явсан хойгуур уяандаа хоолой хэсгээрээ орооцолдож нас баржээ.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Iim humuust tgd huuhed zayagaad bh yumdaa