Бангладешт үерийн улмаас 94 хүн амиа алджээ
ДАКА. /Anadolu/. Бангладешт сүүлийн 13 өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас 100 орчим хүн амиа алдаж, үерийн гамшигт 10 мянга гаруй хүн нэрвэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, амиа алдсан 94 хүний 70 нь үерийн усанд осолдсон бол үлдсэн хүмүүс аянгад ниргүүлж, могойд хатгуулж нас барсан аж.
Тус улсын зарим нутгаар цаг агаарын нөхцөл байдал сайжирч байгаа аж. Аадар борооны улмаас хойд нутгийн голуудын усны түвшин өөрчлөгдөөгүй хэдий ч Жамуна болон Ганг-Падма зэрэг голын усны түвшин мэдэгдэхүйц буурсан гэж Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, гамшгийн улмаас 66 мянга гаруй барилга байшин сүйдэж, 4 сая хүний хоол хүнсний аюулгүй байдал эрсдэлд орж, халдварт өвчин тархаж болзошгүй байгаа аж.
МОНЦАМЭ
URL: