Б.Дүгэржав та хууль зөрчсөн мэргэжилтэндээ ямар хариуцлага тооцох вэ?

986565-1-696x371Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон. Энэхүү тушаалын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга нар хяналт тавих үүрэгтэй байдаг. Гэтэл сүүлийн үед сошиал орчинд Ховд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан тарвага агнасан тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Т.Жаргалсайхан нь олон тооны тарвага агнасан уг үйлдлээ өнгөрсөн жилийнх хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд одоогоор түүнд аймгийн удирдлагуудаас ямар нэг хариуцлага тооцсон гэх мэдээлэл байхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай ажээ.

https://niigmiintoli.mn/?p=25399


URL:

Сэтгэгдэл бичих