МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар Үндэсний их баяр наадмаар монгол үндэснийхээ уламжлалт хэв загвар бүхий дээл хувцасаар гангарч, ард олныхоо нүдийг хужирладаг байв. Тухайлбал, ардчилсан Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гоёмсог шар торгон дээл,шовгор оройтой булган малгай өмсөж, Төрийн ёслолоо үйлддэг байв.
Түүний дараа Төрийн тэргүүний суудлыг ор залгасан Ерөнхийлөгч Н.Багабанди гэхэд дөрвөн талт шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангарна. Өвлийн цагт бол түүний өмссөн хурган дотортой хүрэн чисчүү дээл,шовгор оройтой улаан гадартай булган малгай тун ч сайхан харагддаг сан.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч (одоо ч өөрөө энэ нэрээр дуудуулдаг) Н.Энхбаярын хувьд “урт шар дээлт” гэдгээрээ алдаршсан нэгэн.Гэхдээ тэр бол Ерөнхий сайд байхад нь Ерөнхийлөгч Н.Багабандийн өгсөн нэршил. Н.Багабанди Ерөнхийлөгч нэгэн удаагийн УИХ-ын чуулган дээр “Урт шар дээлтийн учруулах аюулаас болгоомжил” гэж намар цагийг дүрслэн хэлснийг тухайн үед Энхбаярыг хэллээ хэмээн өлгөж аван шуугисан удаатай. Үнэхээр Н.Энхбаярыг дайруулж хэлсэн эсэхийг хэн мэдлээ. Ямартай ч энэ дурсамжаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ч урт шар дээл өмсдөг байсныг анзаарч болно.Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгыг Н.Багабандиас авахдаа мөн л гоёмсог шар дээл өмссөн байгааг гэрэл зургаас харж болно. Тамга өгч,авч байгаа хоёр Ерөнхийлөгч хоёулаа шовгор оройтой малгай, мөнгөн тоногтой бүстэй байна.
Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил Төрийн тэргүүн байгаад буухдаа ч төрийн ёслол төгөлдөр хувцаснаасаа салаагүй байдаг.Тэрээр хамгийн сүүлд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгад тамгаа гардуулж өгөхдөө гоёмсог цагаан торгон дээл,үндэсний хээ бүхий бүс, дөрвөн талт шовгор оройтой малгай тэргүүтэн өмссөн байв.
Харин тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөхдөө л шляпан малгайтай байсан, сая баяр наадмыг нээхдээ ч мөн л бүрх малгайтай. Анх АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг утгаараа хөх даавуун дээлтэй байсан бол сая өнгө нь өөрчлөгдөж улаан болсноосCLICK TO TWEETөөрөөр өөрчлөлт гарсангүй.
Ардчилсан төрийн тэргүүн нарынхаа дээл хувцасыг шинжиж, эргэн дурсаж суугаа нь учиртай. Учир нь өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид биш, одоогийн тав дахь Ерөнхийлөгчид байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын даавуун дээл,бүрх малгай, савхин гутал сэлтийг “Энгийн сайхан,ард олонтойгоо адилхан.Феодал,ноёд шиг биш” гэх мэтээр хэлэлцэх хүмүүс байхад “Төрийн хүний шинжгүй.Зүгээр нэг шалдан банди шиг” гэлцэх нь ч бий. Чухам “Төрийн хүний шинж” гэх үгнээс улбаалан түүний зөвхөн бүрх малгайнд төрийн ямар ёс, ёслол байна вэ?
Монголчууд асар их бэлгэдэлт ард түмэн.Төрийн ёс,уламжлалдаа хүртэл бэлгэдэл зүйг барьж, эртнээс төрийн ёс хийгээд ёслолын салшгүй нэг хэсэг нь хувцаслалт болон уламжлагдан иржээ. Тиймдээ ч ардчилсан төрийн Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгогдоход 1996 онд Төрийн ёслолын албанаас төрийн ёслолын хувцас хийлгэж өгч байжээ.CLICK TO TWEETУг ёслолын хувцас нь иж бүрнээрээ буюу мандах төрийн малгай, дэлгэрэх төрийн дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал тэргүүтэн байв.
Бүр Хүннүгийн үе,наашлаад Чингис хаан, бүр наашлаад Богд хааны үеийн хувцас хэрэглэл бүгд Монгол төрийн дэгжин дээшлэхийн ёс бэлгэдэлтэй, мандан бадрахын утга агуулгатай байжээ.CLICK TO TWEET
XIII зууны үед Монгол гүрний их хаад тайллага ёслолын хувцасны дүрмийг гарган мөрдөж байжээ. Сүүлд Богд Жавзандамбын ёслол ямбанд хийж өгсөн хувцас нь улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон гэж түүх судлаачид үздэг байна.
VIII богд Жавзандамбын хааны төрийн ёслолын хувцас гэхэд л шар магнаг дээл, алтлаг урт хүрэм, ар нуруунд нь соёмбо тэмдэг хадсан байжээ. Энэ нь туурга тусгаар улс сэргэсний бэлгэдэл байж.
Хаадын малгай дандаа шовгор оройтой байдаг нь хурц шулуун, харилтгүйн утга бэлгэддэг гэнэ. Шовгор орой ихэвчлэн сампин зангидсан байх ба малгайн оройг эх дэлхий, сампингийн доод талын тавыг нар,дээд хэсгийг Сүмбэр уул хэмээх бөгөөд газар дэлхий дээр алтан нарны дор Сүмбэр уул мэт амьдрах утгыг агуулна.CLICK TO TWEETМалгайн дөрвөн тал нь эх орны дөрвөн зүгийг илэрхийлдэг гэх мэт бүгд бэлгэдлийн нарийн утгатай байжээ. Түүнээс бус өнөөдрийн ард түмэнд хэтэрхий их таалагдах хүсэлтнүүдийн дур зоргын тайлбар шиг феодолын, ямбатны хувцас биш ажээ. Хувцаслалт бол төрийн ёс,ёслолын том ухагдахуун байсны дээр өмнөх дөрвөн Ерөнхийлөгч монгол уламжлалт хувцасны соёлыг түгээгчид байсныг харж болно.CLICK TO TWEETӨмнөх дөрвөн Ерөнхийлөгч хувцаслалтын тал дээр л лав төрийн ёслолын дүрэм,журмаа дагаж байжээ. Харин тав дахь Ерөнхийлөгчийн үед хувцасны уламжлалт соёл ч,бэлгэдэл ч, төрийн ёслолын дүрэм ч алдагдав.
Монголчууд төрөө дээдлэх нь төрийн хуулиа дээдлэхийн үндэс байсан. Төр өөрөө дээдлэгдэхийн язгуур нь төрийн дэг журам, ёс ёслол байсан. Тэр ёс, ёслолын салшгүй чухал хэсэг нь төрийн хүний хувцаслалт байжээ. Энэ үүднээс авч үзвэл Монгол төрийн тэргүүд гэдэг хувцасны соёл, төрт ёсны залгамж улбаа байсан байна. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгч төрөө дээдэлж,төрийн журам дүрмээ л сахиж байснаас хувцасаараа ардынхаа дээр гарах гэсэн сэдэлгүй байсан биз.CLICK TO TWEETХарин өнөөдөр бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад мандах төрийн малгай л лав алга.
С.Сартуул (www.gereg.mn-ийн тоймч)
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗА ЯРШИГАА ГОЁ ДЭЭЛ МАЛГАЙ ӨМССӨНӨӨРӨӨ САЙН БОЛДОГ БАЙСАН БОЛ МОНГОЛ ӨДИЙД ИЙМ МУУ ЯВАХГҮЙЛ БАЙСАН ХАРИН ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ДЭЭДСИЙН ТАНСАГЛАЛААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.
төр байхгүй хулгайч луйварчид төр эзэлсэн болхоор билэгдэл хэрэггүйг ТУЛГА МЭДЭЖ БГАА цэвэрлэсний дараа билэгдэлээ ярь монголчууд аа