11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 313 хүү, 293 охин мэндэлжээ
2019 оны долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ.
Тус өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагад 13,118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3,172 иргэнийг хэвтүүлж, Түргэн тусламжийн дуудлагаар 4,572 иргэнд хүрч үйлчилжээ.
Баяр наадмын амралтын өдрүүдээр гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн бүх шатны байгууллага 24 цагийн жижүүр гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны 11-32-30-02, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-32-09-81, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.
Эх сурвалж: ЭМЯ
URL: