Зургаан насны морьдын уралдааны үеэр 30 хүүхэд мориноос унажээ
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаан насны морьдын уралдааны үеэр 30 хүүхэд мориноос унажээ. Морьноос унасан хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээллэсэн юм.
Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан будлиан багатай болсон ч Монгол морьдыг эрлийз морьдоос ялгаж уралдуулах журмын дагуу үүлдэрлэг байдлыг тогтоох ажил өмнөх жилүүдийн адил маргаан дагуулсан гэдгийн эх сурвалжууд хэллээ.
URL: