МҮЭХ-ныхон “Нарантуул” зах дээр ажиллалаа
Бензин, шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан МҮЭХ-ны удирдлагууд өнөөдөр үдээс хойш “Нарантуул” захын нөхцөл байдалтай танилцлаа. Тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон, холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл өргөн хэрэглээний барааны үнэ, мөн “Нарантуул” худалдааны төвд ажилладаг худалдаачдын ажиллаж буй орчин нөхцөл, аж амьдрал, нийгмийн хамгаалал зэрэгтэй танилцсан талаараа ирэх долоо хоногт мэдээлэл хийх бололтой.
URL: